“AY.4.2” хувилбарын улмаас Израилын аялал жуулчлалын төлөвлөгөө өөрчлөгдөнө

Израилын Ерөнхий сайд Нафтали Беннет коронавирусний “дельта” хувилбарын шинэ дэд хувилбар болох “AY.4.2” омгийн анхны тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор гадаадын жуулчдыг хүлээн авах хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг үүрэг болгожээ. Тус улс 11 дүгээр сараас вакцин хийлгэсэн гадаадын жуулчдад хилээ нээхээр төлөвлөж байгаа юм.  Израилын Ерөнхий сайд Нафтали Беннет “AY.4.2” хувилбар илэрсэнтэй холбогдулан тус улсын Эрүүл мэндийн яамны удирдлагатай зөвлөлдөх уулзалт хийжээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд тэрбээр аялал жуулчлалын хөтөлбөрийг шинэ төрлийн вирусний талаарх одоо байгаа мэдээллийн дагуу шинэчилж, пүрэв гарагт /10 дугаар сарын 21/ танилцуулахыг үүрэг болгосон байна. Илүү хурдан тархдаг “дельта” хувилбарын шинэ дэд хувилбараар халдварласан нэг тохиолдол Израилд илэрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн … Continue reading “AY.4.2” хувилбарын улмаас Израилын аялал жуулчлалын төлөвлөгөө өөрчлөгдөнө